Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт өчигдөр 21.40 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн төв нь Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 49 км, Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 74 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Цаг уурын гаргасан арав хоногийн урьдчилан мэдээгээр өнөөдөр, маргааш буюу арваннэгдүгээр сарын 11, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Бид өнөөдөр нүдээр харагдаж, тоолж чадаж байгаагаар нь мазаалай, хавтгайг илүү ярьж байгаа болохоос биш энэхүү дархан цаазат газарт орших бүх амьтад өөрөө Төв Азийн унаган зүйл бөгөөд бүгд ховордлын зэрэг өндөртэй амьтад. Хэрэв Нарансэвстэйн боомт ашиглалтад орвол эндээс ямар нэгэн төрөл зүйл амьд үлдэнэ гэж хүлээх нь утгагүй. Дэлхийд үнэлэгдсэн говийн экосистемийн жишиг дахиж давтагдахгүй, орлуулах боломжгүй энэ зүйлс улаан шороогоороо эргэж, бүрэн салхинд хийснэ.
Аравдугаар сарын 10-ны өдрийн шинжилгээгээр ямааны гоц халдварт годрон өвчин болох нь батлагджээ. Хэдий энэ сарын 10-ны өдөр гоц халдварт годрон өвчин болох нь тогтоогдсон ч хорио цээрийг аравдугаар сарын 14-өөс эхлэн тогтоосон байна. Халдварт өвчинтэй холбоотойгоор өвчилсөн олон зуун ямааг устгах арга хэмжээ авч байгаа юм байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны, тоон загварчлал, судалгааны Хэлтсээс ирэх арваннэгдүгээр сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэлх урьдчилсан төлөвийг тооцоолон гаргасан байна.