Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр, Дундговь аймгийн ИТХ-ын дарга, зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр, Ажлын албаны дарга П.Баянбаатар, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Нацагдорж, Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Тус уулзалтаар талууд хоорондын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын ИТХ-ын хэмжээнд төлөөлөгчид харилцан туршлага солилцох чиглэлээр санал солилцсон юм. Дараа нь Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун болон зочид төлөөлөгчид “Сэлбэ дулааны станцын” үйл ажиллагаатай танилцлаа.