Хараа муутай хүүхэд “онц” сурах боломжгүй
Эцэг эхчүүд хүүхдээ чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд хичээл сурлагад нь хамгийн их анхаарал хандуулдаг. Тэр хэрээр өндөр төлбөртэй сургуульд сургахыг эрмэлзэж байна. Ингэж хүүхдээ “онц” сурахыг байнга шаарддаг хэрнээ эрүүл мэнд, сурлага, амьдралынх нь чанарт хамгийн их нөлөөлдөг нүднийх нь харааг хаячихдаг гэмтэй. Тэгвэл таны хүүхдийг хичээлдээ сайн байх, өсөж, хөгжихөд хамгийн чухал нь нүдний хараа юм.