Нийслэлийн Налайх дүүргийн АН-ын хорооны даргаар Н.Гансүхийг сонгожээ. Тус санал хураалтад түүнтэй хамт Р.Эрдэнэбаатар өрсөлдсөн ч тэрбээр өөрийн хүсэлтээр нэрээ татаж, Н.Гансүх олонхын санал авсан аж. Н.Гансүх нь төрийн удирдлагын доктор (Ph.D.) зэрэгтэй, 2016 онд АН-д элсжээ. Мөн тэрбээр тус намын Стратеги, бодлого, судалгааны хүрээлэнгийн Ажлын албаны дарга, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байж. Түүнчлэн АН-ын бизнес хөгжил, технологи, инновац хариуцсан нарийн бичгийн дарга, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байжээ. Н.Гансүх нь "MongolHD телевизийн "Apprentice Mongolia" шоуны шилдэг оролцогч болж байсан юм.