Reporter
Search Icon
Сурталчилгаа

90 секунд

Сурталчилгаа
Сурталчилгаа

Япон улсын Айчи муж болон Нагояа хотод болж буй "Айчи Нагоя 2026” Азийн наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд Монголын эмэгтэй шигшээ баг хүч сорьсон тоглолтуудыг хийлээ. Хамгийн сүүлд хүчтэй өрсөлдөгчийн нэг болох ДАШТ-ий хошой мөнгөн медальт Хятадын багтай учраа таарсан. Манай багийн оноо гацсан эгзэгтэй мөчид Б.Анунгоо талбайд гарч гал асаасан тоглолт үзүүлсэн нь сагсан бөмбөг сонирхогчдын шар үсийг босголоо. Айлын багийг ч сандаргалаа. Мэдрэмж, чадварыг хослуулж чадсан тэрээр Хятадын эсрэг 8 оноо, 3 самбар, 1 дамжуулалт хийж чадсан юм.

17-хон настайдаа шигшээ багт дуудагдсан Баатар-Эрдэнийн Анунгоо өөрийгөө хэр хэмжээний нөөцтэй тамирчин болохоо мэдрүүллээ. Анхны Азийн наадмаараа л чанар чансаагаа нотолж харууллаа.  Туйлын чухал үед хамгийн залуу тамирчнаа талбайд “сойсон” Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Баярцогтын нүүдэл ч уран байв. Хэдий хожил манайд байгаагүй ч шигшээ баг Хятадын багтай маш сайн өрсөлдөж, 63:89-ийн харьцаатай тоглолт дууссан. Өмнө нь бид 60-70 онооны зөрүүтэй тоглолтыг өндөрлүүлэх нь хэвийн үзэгдэл мэт байв.

Б.Анунгоо бол өсвөрөөсөө яван чангарсан тамирчин. Этүгэн ирвэсүүд клубын тамирчин байх үедээ U13-т хүрэл медаль авч амжилтын гараагаа эхлүүлж байсан. Түүнээс хойш ур чадвар нь тасралтгүй нэмэгдэж U14, U15, U16 тэмцээнүүдээс алтан медаль хүртээд зогсохгүй хоёр удаагийн Улсын аварга болсон юм. Богино хугацаанд тасралтгүй сайжирсаар шигшээ багийн хамгийн залуу тамирчин болж чадсан нь энэ.

Бусдыг туршлагатай, өөрийгөө бага балчир гэж гололгүй дэлхийн хэмжээний тамирчидтай Өмнөговийн бор охин эн тэнцүүхэн үзлээ.

Б.Анунгоо өөрийн төрсөн ахаасаа үргэлж суралцаж, үлгэрлэж ирсэн талаараа хуваалцсан байдаг. Түүний ахыг “Хасын Хүлэгүүд” багийн холбон тоглогч Баатар-Эрдэнийн Барсболд гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид андахгүй. Б.Барсболдод энэ зун л гэхэд “SG APES” баг 1 тэрбум төгрөгийн цалин, гэрээний санал тавьсан талаар сагсан бөмбөгийн хүрээнийхэн ярьж байв. Энэ утгаараа Б.Барсболд дотоодын сагсан бөмбөгийн түүхэнд тэрбумын үнэлгээнд хүрсэн анхны монгол тамирчин юм. Мөн Азийн лигт хоёр жил дараалан амжилт үзүүлснийх нь дараа Японы лигээс тоглох санал ч ирсэн байдаг. Ахынхаа энэ гялалзсан амжилтын буухиаг Б.Анунгоо үргэлжлүүлнэ гэдэг цаг хугацааны л асуудал болохыг Азийн наадмын гал гарсан тоглолт батлав бололтой. Нэг гэр бүлээс хоёрын хоёр чадварлаг тамирчид төрж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна гэдэг ховорхон тохиох хувь тавилан биз ээ.

‍

Видео мэдээ

UFC холбооны анхны монгол тамирчин, холимог тулаанч Д.Батгэрэлтэй ярилцлаа.

Эрэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны доктор Н.Нансалмаатай эрэгтэйчүүдийн цэвэршилтийн талаар ярилцлаа.

Шивээс маш чанартай байх ёстой. Таны бие дээр насан туршид тань үлдэнэ. Авсандаа ч хамт аваад одох тул чанар, агуулга нь хамгаас чухал юм.

“Family optic” эмнэлгийн хараа зүйч эмч Т.Гэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 2004 онд АШУҮИС-ийг нүдний эмчээр төгсөж, 2008 оноос хүүхдийн хараа зүйгээр дагнан ажиллаж буй.

Энэ удаагийн дугаарт бидний маш сайн мэддэг UBCAB үүсгэн байгуулагч, Enomad системийг үүсгэн байгуулагч үеийн залуусынхаа түүчээ болж хийж бүтээж яваа Н.Отгонбаяртай уулзаж ярилцла