БНСУ-ын Сөүл хотын Дүнгдэмүн дүүргийн ИТХ-ын дэд дарга Чонг Сонг Ёнг болон бусад холбогдох албаны хүмүүсийг Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордны дарга С.Мөнхзаяа өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар байгууллагын үйл ажиллагаатай танилцсанаар БНСУ-ын Дүнгдэмүн дүүргийн ИТХ болон Баянгол дүүргийн “Хүүхэд, залуучуудын соёлын ордон” ОНӨТҮГ нь хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, тус санамж бичгийн хүрээнд албан хаагчдыг чадавхжуулах, сурагч солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх, боловсролын чиглэлээр туршлага судлах, хоёр дүүргийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг БНСУ-ын соёл урлаг, спортын чиглэлээр хамтран ажиллах талаар тодорхой саналууд солилцлоо.