2024-2025 оны хичээлийн жилд цэцэрлэгийн буюу 2-5 насны хүүхдүүдийн томуу болон улаанбурхны эсрэг дархлаажуулалтыг Баянгол дүүргийн хэмжээнд хийжээ. Тус дүүргийн 1-34 хорооны Өрхийн эрүүл мэндийн төв болон Иргэний танхимд наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын гуравны хооронд дээрх насны хүүхдүүдийг бүрэн хамруулсан байна.