Б.Бямбадэлгэр

“Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Монголын уул уурхайн үндэсний ассоциаци” нь Уул уурхайн чуулган болон MinePro экспог зохион байгуулж, хамтран ажиллах, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас байршил, холбогдох мэдээлэл, шаардлагатай тусламж дэмжлэг авах талаар хэлэлцлээ.

Санамж бичгийн хүрээнд өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг харилцан солилцох замаар салбар дундын төсөл, хөтөлбөрт талууд бие биеэ дэмжин оролцож, хамтран ажиллахаар боллоо.