Налайх дүүргийн хороодын хэсэг тус бүрд хүн амын шилжилт хөдөлгөөнийг тандах ДТМ-ийн аргачлалаар судалгаа бөглөх аргачлалын талаар мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа. Тус сургалтад хороодод шинээр томилогдсон хэсгийн ахлагч нарыг хамрууллаа. Хүн амын шилжилт хөдөлгөөнийг тандах судалгаа нь Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөн, түр болон удаан хугацаагаар оршин сууж байгаа иргэдийн нөхцөл байдлыг тодорхойлох, бодлого, хөгжлийн хөтөлбөрүүдэд тусгах шаардлагатай мэдээллийг нэгтгэж, үнэлгээ хийх зорилготой.