Улс орноо хууль бус цагаач, дүрвэгчид болон зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлээс цэвэрлэх нэрээр Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп хэдэн зуун мянган хүнийг албадан нутаг буцааж, мянга мянган хүний визийг хүчингүйд тооцон, төдий тооны хүнийг мөн хилээс буцаагаад байгаа. Түүнчлэн хүнд, хөнгөнөөс үл хамааран гэмт хэрэгт холбогдсон латин америкчуудыг, түүний дотор мянга мянган венесуэлчүүдийг Сальвадор улсын шорон руу илгээгээд байгаа билээ. Тэгвэл түүний энэхүү бодлогод Америкийн хууль ёсны иргэд ч өртөж мэдэхээр байна.

Трамп Цагаан ордонд сүүлд хийсэн хэвлэлийн бага хурлаараа хүнд гэмт хэрэгтнүүдийг иргэншлээс нь үл хамааран Сальвадор луу албадан шилжүүлнэ, нийгэмд хор хөнөөлтэй гэгдсэн, ялангуяа давтан гэмт хэрэг үйлдэгчдийг Америкийн нутаг дэвсгэрт байлгахгүй гэж мэдэгджээ. Гэхдээ үүний тулд ямар ч хууль журам зөрчих ёсгүй, Ерөнхийлөгч шинэ бодлогоо ямар нэг хууль зөрчихөөргүй тохиолдолд л хэрэгжүүлнэ гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч онцолсон байна. Трамп венесуэл иргэдийг Америкийн нутгаас албадан гаргахдаа арваннаймдугаар зуунд батлагдсан дайны тухай хуулийг ашигласан юм.