Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууцыг санал болгох үүднээс “Залуус-1” хорооллыг барихаар болжээ. Тус хотхоныг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутагт байрлах 57 га талбайд барих аж. Тус хороололд 5616 айл аж төрөх бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлчилгээний байгууламж, спорт комплекс, мэдээлэл технологийн парк, төрийн зарим байгууллагыг тэнд төвлөрүүлэхээр зорьж байгаа юм байна. Одоогоор төслийн явц 10 хувьтай байна. Энэхүү төслийг дуусгавар болоход БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооноос хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тус орон сууцны зураг төсөл 2022 онд бэлэн болсон талаар тухайн үеийн Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлж байсан билээ.