Б. Бямбадэлгэр

Багануур дүүргийн анхны сургуулиудын нэг Боловсрол сургуулийн хичээлийн 1-р байр буюу хуучнаар 66-рсургуулийн байранд 1700 гаруй хүүхэд суралцаж байна.

Өнгөрсөн хугацаанд тус сургуулийн захиргаа, багш, эцэг, эх,асран хамгаалагчид болон сурагчдын зүгээс өвөл хичээллэхэд байр хэтэрхий хүйтэн байдаг учраас байрны дулаан алдагдлыг бууруулах, цэвэр ус, дулааны шугам сүлжээг шинэчлэх хүсэлтийг дүүрэгт тавьж шийдвэрлүүлсэн байдаг.

Хүсэлтийн дагуу нийслэлийн хөрөнгө оруулалтаар дотор шугам,тоноглолыг бүрэн шинэчилсэн бол энэ удаад барилгын дулаан алдалтыг бууруулах,өнгө үзэмжийг сайжруулж гадна метал фасад засварын ажлыг энэ онд зураг төсөл,тендер сонгон шалгаруулалтыг хийж 8-р сараас эхлүүлсэн бөгөөд графикийн дагуу ажил хэвийн явагдаж байна.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлээс улсын байцаагчид дүүрэгт ажиллах үеэр тус барилгын их засварын явцад хүүхдийн сурч боловсрох аюулгүй орчинд нөлөөлж, өндөр эрсдэлтэй гэж үзэн түр хугацаанд буюу 14 хоногт цахимаар хичээллүүлэх шийдвэрийг гаргасан байна.