Нийслэлийн Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийг бие даасан хоёр сургууль болгон хуваах ёстой гэсэн санал иргэдээс ирсний дагуу бүтцэд нь шинэчлэлт оруулахаар ажлын хэсэг байгуулжээ. Энэ дагуу зургадугаар сараас хойш хэлэлцэн ийнхүү бие даасан тусдаа сургууль болгох шийдвэрт хүрсэн байна. Сургуулийн багш ажилчид, эцэг эхчүүдээс авсан сэтгэл ханамжийн судалгаагаар санал нэгтэйгээр хуваах ёстой гэж хариулжээ. Бие даасан сургууль болгосноор багш нарын ачаалал буурч, үүнийгээ дагаад сургалтын чанар тодорхой хэмжээнд сайжирна хэмээн дүгнэж буй аж.
Н. Мягмардорж