Н. Мягмардорж

Монгол улс энэ оны эхний 8 сард 154 оронтой худалдаа хийж гадаад худалдааны бараа эргэлт 18.1 тэрбум ам.доллар-т хүрсэн ба үүнээс экспорт нь 10.6 тэрбум ам.доллар, импорт нь 7.5 тэрбум ам.доллар-т хүрсэн байна. Гадаад худалдааны тэнцэл нь 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарч өмнөх оны мөн үеэс 935.6 сая ам доллараар буурсан ба нийт экспорт өмнөх оны мөн үеэс 620 сая ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.доллараар тус тус өссөн үзүүлттэй байна. Улсын нийт зарлага өмнөх оны мөн үеэс 4.5 их наяд төгрөгөөр өссөн. Үүнд бараа үйлчилгээний зардал 2.6 их наяд төгрөгөөр, цалин хөлсний урамшууллын зардал нь 1.9 их наяд төгрөгөөр өссөн.

Эрүүл мэндийн мэдээлэл салбарт эсэн мэнд төрсөн хүүхдийн тоо 37.7 мянга болж өмнөх оны мөн үеэс 5.2 мянган хүүхдээр буюу 11.9 хувиар буурсан бол нас баралтын тоо 11.7 мянга болж өмнөх оны мөн үеэс 141 хүнээр буюу 1.2 хувиар өссөн.

Энэ оны эхний 8 сарын улсын нийт экспортын 94.3 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа бол импортын бараа бүтээгдэхүүний дүнгээр 40.2 хувь буюу хамгийн их хэмжээг БНХАУ, 25.2 хувийг ОХУ тус тус эзэлж байна.