Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны эхний есөн сард 56.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.8 (18.6%) их наяд төгрөгөөр өслөө. ДНБ өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 1.8 (14.2%) их наяд төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 5.9 (29.4%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. ДНБ 2022 оны эхний 9 сард 3.8 хувь, 2023 оны эхний 9 сард 7.2 хувь, 2024 оны эхний 9 сард таван хувиар тус тус өссөн байна.