Хүний нөөцийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “Good Workplace Awards 2024” энэ сарын 27-ны өдөр болно. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд салбар бүрийн экспертүүд хуран чуулж хүний нөөцийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдэл, олон улсын болон дотоодын шилдэг туршлагуудаа солилцдог. Энэ удаад тус арга хэмжээ нь “Хүний нөөцийн хомсдол ба эдийн засгийн ирээдүй” сэдвийн дор болох юм. Мөн “Монголын хүний нөөц шавхагдсан уу”, “Хүн төвт ажлын орчин бүтээх нь”, “Шийдэл ба шилдэг туршлага” гэсэн сэдвүүдийн талаар хэлэлцэнэ. Салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж гарч шийдэл хайхын сацуу 10 номинацид шилдгүүдээ тодруулах юм. Энэ удаагийн арга хэмжээг Zangia.mn болон Nito.one хамтран зохион байгуулж байна.