Залуу эрдэмтэн, доктор, судлаач, мэргэжилтний шинэ санаачилга, эрдэм шинжилгээний бүтээлийг олон улсын эрдэмтэд, хөрөнгө оруулагчид, бизнесийнхэнд танилцуулдаг “Falling walls lab Mongolia’24” форумыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр өнөөдөр амжилттай зохион байгуулж, ялагчдыг нь тодрууллаа. Тэргүүн байранд О.Эрдэнэчимэг “Biodegradable polymer" судалгааны төслөөрөө шалгаран, үндэсний ялагч болж, Монгол Улсаа төлөөлөн ирэх арваннэгдүгээр сард Берлин хотноо зохион байгуулагдах Falling walls lab Int. Finale"-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчтай өрсөлдөх эрхийг гардан авсан юм.  Оролцогч О.Алтантуяа “Sustainable bioplastic' судалгаагаараа II, Энэтхэг улсаас оролцож буй Бикрам Барути “Microscopy in space" илтгэлээрээ III байр эзлэв.

О.Алтантуяа “Sustainable bioplastic" судалгаагаараа II байр эзэллээ.
Oliver Henry Claycamp "Digital innovator and Founder Augmented eye studios" судалгаагаа танилцуулав.
"Бүүвээ" брэндийн үүсгэн байгуулагч Р.Бадмаанямбуу
Э.Дөлгөөн
Даниэл Матисиак (DAAD)