Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргаар О.Сийлэгмааг томилжээ. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Боловсролын зээлийн санг илүү ил тод болгож, хүнээс хамаарсан байдлыг бууруулахыг даалгав. О.Сийлэгмаа нь боловсролын зээлийн сангийн асуудлаар нийгэмд шүгэл үлээсэн хүн билээ" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

    О.Сийлэгмаа нь Бизнесийн удирдлагын мэргэжилтэй, доктор. БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сан,гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст Хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай аж.