УИХ дахь АН-ын бүлгээс “Чөлөөт зах зээлийн экосфер” чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. Монгол дахь “Конрад Аденауэр” сантай хамтран зохион байгуулсан эл чуулганыг нээж хэлсэн хэлсэн үгэндээ парламент дахь цөөнхийн бүлгийн дарга О.Цогтгэрэл төр данхайсаар хамгийн том бизнес эрхлэгч болсныг онцолж, “Бидэнд бүс нутагтаа эдийн засгийн эрх чөлөө, хөгжил дэвшлээр манлайлах боломж бий” гэв. Мөн Монгол дахь “Конрад Аденауэр” сангийн суурин төлөөлөгч Виктор Франк “Чөлөөт зах зээл бол сайн механизмтай цаг биш. Тиймээс үргэлж арчилж байх ёстой. Төр хамгийн сайн бизнес эрхлэгч гэж олон хүн эндүүрч, алддаг. Төр шүүгч болохоос тоглогч биш” хэмээн мэндчилгээндээ дурдав.

Чуулганы үндсэн илтгэлийг УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан тавьсан. Түүний “Open for business” илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

Open for business

Монгол Улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засаг болох үед цацагдаж байсан бичлэгийг сая та бүхэнд үзүүллээ. 2011 онд Монгол Улсын ДНБ 17.1 хувь болж өссөн байдаг. Улмаар 2012 оны УИХ-ын сонгуулиар АН хамгийн олон суудал авч, “Шинэчлэлийн” гэх хамтарсан Засгийн газар байгуулан “Mongolia is open for business” гэдгээ зарлан, тунхаглаж байв. Манай улс 20 жилийн дотор төвлөрсөн төлөвлөгөөт, хаалттай эдийн засагтай, нэг намын дарангуйлал бүхий коммунист тогтолцоотой улс орноос хувийн өмчид суурилсан, нээлттэй эдийн засаг бүхий ардчилсан улс болж хөгжөөд зогсохгүй, нэгэнт дэлхийд тэргүүлэх эдийн засгийн өсөлтийг үзүүлж чадсан юм.

Мэдээж энэхүү амжилт уул уурхайн салбарын өсөлттэй холбоотой. 2004-2005 оноос эхэлсэн дэлхийн уул уурхайн суперцикл манай улсад супер нөлөөлөл үзүүлсэн байдаг. Монгол Улсад дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэг болох Оюутолгой хэмээх орд газар нээгдсэн тухай мэдээ дэлхий дахинд хүрч, Роберт Фрийдланд хэмээх нэгэн эр өөрийн компанийн төслийг сурталчлахын тулд дэлхий даяар Монгол Улсыг сурталчилж, уул уурхайн салбарын потенциалыг дэлхийд таниулж чадсан билээ. Энэ бүхэн Монгол Улсыг олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд аваачиж, манай улс “Minegolia” гэдэг хочтой болж байв. Улмаар 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, тус төслийн бутээн байгуулалт эхэлснээр манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж, эдийн засаг огцом сайжирч эхлэв. Тэр уед Монгол руу олон улсын хөрөнгө оруулагч нар хошуурч, дэлхийн том брэндүүд орж ирж байлаа. “Луи Вьюттон” Сухбаатарын талбайд бүхэл бүтэн байгууламж бариад нээлтээ хийж байсныг санаж байна уу?

2000-аад оны дунд үеэс мөн манай улс нүүрс экспортолж эхэлсэн билээ. Эхэн үедээ жилд ганц хоёрхон сая тонн нүүрс гаргаж байсан бол улмаар экспортын биет хэмжээ болон орлого жил ирэх тусам нэмэгдсэн. Би 2006 онд АНУ-д сургуулиа төгсөөд эх орондоо ирж байлаа. Тэр уед Улаанбаатарт боломж хайж ирсэн гадныхан холхиж, бүх төрлийн шинэ бизнес дөнгөж үүд хаалгаа нээж байсан сан. Олигтой кофе ч олддоггүй байсан хот нэг мэдэхэд хэдэн зуун кофе шоптой болсон байдаг. Барууны их, дээд сургуульд бакалаврын боловсрол эзэмшсэн анхны үе болох манай үеийнхэн бүхий л салбарт олон улсын стандарт нэвтрүүлэх гэж хичээж ажилласан. Бид гаднаас мэдлэг, ноу-хау олж ирэх ёстой гэдгээ ухамсарлаж байсан. Яагаад гэвэл, бид ардчилсан хувьсгалын мөрөөдөл, ардчиллын амлалтыг мэдэрч өссөн учраас хариуцлагаа ч ойлгож байв.

Тэгвэл ардчиллын мөрөөдөл юу байв? Ардчилал монголчуудад эрх чөлөө амласан. Өөрөө өөртөө, эх орондоо эзэн байх, шийдвар гаргах, дуртай ажил, мэргэжлээ сонгох, хүссэн газраа оршин суух, чөлөөтэй зорчих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хуссэн амьдралаа өөрийн гараар бүтээх эрх чөлөө олгосон. Хамгийн чухал нь, ардчиллын ачаар монголчууд хувийн өмчтэй болсон. 1990 онд монголчууд барууны өндөр хөгжилтэй улс орнуудын иргэдийн нэгэн адил хангалуун сайхан амьдрах, хүүхдүүддээ илүү сайхан ирээдүй, мөрөөдлөө бүтээхийн тулд улаан паспортоо өвөртлөөд хилийн дээс алхсан. Компани, нөхөрлөл байгуулсан. Наймаа, үйлдвэрлэл хийх гэж оролдсон. Малаа өсгөсөн, тариа тарьсан. Монголчууд бүгдээрээ дор бүрнээ хичээсэн. Тийм ч учраас өнгөрсөн 34 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг 5.5 дахин тэлжээ. 1989 онд манай усын ДНБ 3.6 тэрбум ам.доллартой тэнцэж байсан. Өнөөдөр энэ тоо 20 тэрбум ам.долларт хурчээ.

Эдийн засаг маань 5.5 дахин тэлсэн гэхээр амжилт мэт сонсогдох боловч энэ хугацаанд Хятадын эдийн засаг 50 дахин өсжээ. 1989 онд 350 тэрбум ам.долларын эдийн засагтай байсан урд хөрш маань өдгөө 18 их наяд ам.долларын эдийн засагтай болсноор дэлхийд хоёрт бичигдэж байна.

Монголчууд бид зөвхөн уул уурхайн суперциклийн уед, Оюутолгойн гэрээ байгуулагдсан даруйд зурвасхан хугацаанд эдийн засгийн өндөр өсөлт үзүүлсэн. 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулж байхад 30 жилийн гэрээ хийнэ гэдэг ямар урт хугацаа вэ гэж бодож байв. Тэгвэл өнөөдөр Оюутолгойн гэрээ байгуулснаас хойш хэдийн 15 жил өнгөрчээ. Мөнөөх 30 жилийн тал нь өнгөрсөн гэсэн үг. Гэтэл энэ хугацаанд бид нэг ч шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсангүй. Монголчуудын дотоод өрсөлдөөнөөс шалтгаалаад бид Тавантолгойд гадны хөрөнгө оруулалт, технологи оруулж ирэлгүй төрийн өмчит аж ахуйн нэгж байгуулсан. Энэ нь эргээд шал өөр асуудлууд дагуулж байх жишээтэй. Монгол Улсад 1990-2023 онд нийт 43 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгджээ. Суулийн 10 жилийн дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 42 хувийг "Оюутолгой" ХХК дангаар бүрдүүлсэн байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үндсэндээ шувтарч байгаа.

Тэгвэл дараагийн хөрөнгө оруулалт хаанаас, аль салбарт орж ирэх вэ гэдэг асуудал бий. Өнөөдөр Монгол Улсад 250 776 аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн есөн хүн тутамд нэг аж ахуйн нэгж ноогдож байна гэсэн уг. Компани байгуулж, бизнес хийхийг зорьдог гэдэг утгаараа монголчууд бид маш идэвх санаачилгатай, бизнес сэтгэлгээтэй хүмүүсийн тоонд орно. Дэлхий дахинд 360 сая аж ахуйн нэгж бүртгэлтэй бөгөөд насанд хүрсэн 16 хүн тутамд нэг аж ахуйн нэгж ноогддог гэсэн үг. Манай үзүүлэлт дэлхийн дунджаас хавьгүй илүү өндөр гэсэн үг юм. Нөгөө талаас манай улсад бүртгэлтэй компаниудын ердөө 42 хувь буюу 104 591 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, анх ямар нэг бизнес санаа гаргаад, компани байгуулдаг боловч төд удалгуй тухайн компаниа авч явах боломжгүй болдог гэсэн үг. Дэлхийн Nº1 эдийн засаг болох АНУ нь “company density” буюу аж ахуйн нэгжийн нягтаршлаараа мөн л дэлхийд тэргүүлдэг. Америкт өдөр бур маш олон компани төрж, олон шинэ санаа гарч байдаг учраас тус улс инновацлаг байдлаараа өрсөлдөх чадвараа хадгалж байгаа. Харин манайд жижиг аж ахуйн нэгжүүд гарч ирдэг боловч томорч чадахгүй, удаан оршин тогтнохгүй байна. Сая MYXAYT-аас топ 250 аж ахуйн нэгжийг танилцуулсан бөгөөд тэдгээрийн борлуулалтын орлого нь манай улсын ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байгаа тухай мэдээ гарсан. Тэгвэл аварга том компаниудтай АНУ-д, “Fortune 500” жагсаалтад багтдаг аж ахуйн нэгжүүдийн борлуулалт тухайн улсын ДНБ-ийн 68 орчим хувьтай тэнцэж байна. Туунчлэн манайд топ компаниудын нэр төрөл төдийлөн өөрчлөгдөхгүй байна. 10, 20 жилийн өмнө “Топ 100”-д ордог байсан компаниуд одоо ч гэсэн тэндээ байж л байдаг. Disruption хийгдэхгүй байна гэдэг эдийн засаг эрүүлжихгүй байгаагийн шинж. Бид нөөцөө зөв хуваарилж чадахгүй байна гэсэн үг.

Энэ утгаараа хувийн хэвшил маань асуудлын шийдэл, гарц бус, бөглөрөл болж байна.

Уул уурхайн огцом өсөлтийн улмаас маш цөөн хүн огцом хөрөнгөжиж, улс төрийн эрх мэдлээр дамжуулан эдийн засгийн маш их эрх мэдэл, өмч хөрөнгө олж авсан. Энэ нь зөвхөн улс төрчдөөс хамаарсан үйл явц биш бөгөөд тухайн үеийн бизнесийн томчуудын нийтлэг чиг хандлага ч маш их нөлөөтэй байсан гэж боддог. Төрөөс хамааралтай бизнестэй, түүнийгээ хамгаалахын тулд улс төрчдөд нөлөөлдөг, ингэснээр улс төрийг бохирдуулаад зогсохгүй бизнесийн орчныг бүхэлд нь сэвтүүлж, өрсөлдөөнт бус зах зээл бий болгосон.

Энэ хугацаанд зарим томоохон компанийн байгууллагын соёл нь хүртэл төрийн бүтэц шиг хүнд сурталтай болжээ.

34 жилийн туршид хөгжүүлсэн цөөн тооны томоохон корпорац маань өдийд уул уурхайн бус, экспортын зах зээлд манлайлж, эх орондоо шинэ технологи, ноу-хау нэвтрүүлэхэд хүчин зүтгэх ёстой байлаа. Гэтэл компанийн засаглалын хувьд улам суларч, илүү өрсөлдөх чадвар муутай болж ирж байна. Анх бид БНСУ, Япон Улсын эдийн засгийн хөгжлийн нууц нь үндэсний корпорацууддаа байдаг юм байна. Том компаниудын хаялгад жижиг, дунд үйлдвэрлэл хөгждөг юм байна. Хэд хэдэн чаеболтой болчихвол дэлхийд гарах юм байна гэхчлэн мөрөөддөг байсан бол өнөөдөр манай томчууд дорвитой экспорт хийж чадахгүй байгаагаар үл барам, жижиг зах зээлээ жижгүүдтэйгээ булаалдсан хэвээр байна.

Тиймээс манай бизнесийнхэн ч мөн алдаа, дутагдлаа өөрсдөөсөө хайж эхэлмээр байна. Бид 1990 онд эдийн засгаа хувийн хэвшил суурьтайгаар хөгжүүлэх зорилго тавьсан боловч хувийн хэвшлийнхэн өөрсдийн хамтын эрх ашгийг хамгаалахгүй, эрх баригчдын ая талыг засах замаар зөвхөн амин хувийн эрх ашгаа бодсоор ирсэн учраас дахиад данхар төр, данхайсан төсөв бий болгов. Мэдээж АН ямагт хувийн хэвшлээ өмгөөлнө, хувийн өмчийг дээдэлнж, өмчлөх эрхийг хамгаална. Харин одоо бид хамтдаа дэлхийд өрсөлдөх чадвартай монгол компаниудыг босгож ирэх хэрэгтэй байна. Тэгэхийн тулд эхний ээлжид дотооддоо эрүүлээр өрсөлдөж сурах ёстой. “Нийгмийн хариуцлага” гэх ганган нэр томьёо нэг хэсэг моодонд орж, компаниуд маань нийгмийн хариуцлагын хүрээнд цэцэг тарих, цэцэрлэг тохижуулах ажил хийсэн. Гэвч нийгмийн хариуцлага хэмээх энэхүү ойлголт нь хандивын, эсвэл хүмүүнлэгийн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй. Монгол Улсын иргэн бүр ундсэн үүрэгтэй байдаг шиг компаниуд ч тухайн нийгмээ бүтээлцэхэд тодорхой уурэг, хариуцлага хүлээж, зөвхөн ашиг, орлого хөөхөөс гадна нийгмийн ач тусыг бодох, үйл ажиллагааныхаа сайн, муу үр дагаврыг тооцоолох чиг үүргээ бодолцох хэрэгтэй.

Наад зах нь өнөөдөр улс үндэстнээрээ авлигын тогтолцоог үзэн ядаж байгаа атлаа яг өөрийнхөө ажлыг хөөцөлдөх болохоор авлига өгөөд бүтээчихдэг байж болохгүй.

Урт хугацааны улс төр бол ямар нэгэн төсөл, хөтөлбөрөөс илүү итгэл үнэмшил, ёс зүй, мөрөөдөл юм байна гэдэгт би хувьдаа итгэх болсон. Мөн итгэлцэл, ойлголцол. Өнөөдөр бидний өмнө тулгамдаад буй үй тумэн асуудалд уй тумэн шийдэл бий. Зөвхөн багахан менежмент, үл ялиг зохион байгуулалт хэрэгтэй. Бусад улс оронд байдаг том асуудал үнэндээ бидэнд байхгүй. Шашны зөрчил, үндэстэн ястны мөргөлдөөн, хил хязгаарын маргаан, дайн байлдаан, байгалийн гамшиг зэрэг бусад улс үндэстний өмнө тулгамдаж буй дааж давшгүй асуудлууд бидэнд байхгүй шүү дээ. Тиймээс бид чухам ойлголцоод, нийгмийнхээ потенциалыг бүрэн дүүрэн ашиглаж чадах юм бол утаа, түгжрэл мэт жижиг сажиг ахуйн асуудлаа богино хугацаанд бүрэн шийдвэрлэх боломжтой гэж хардаг.

Нөгөө талаас 34 жилийн өндөрлөгөөс харахад бидний олон мөрөөдөл замхран одсон байна. Цөөхөн хэдэн хүн эрх мэдэлдээ бялуурч, харин монголчуудын дийлэнх олонх нь өдөр тутмын амьдралдаа нухчин дарагджээ. 20 жилийн өмнө хүмүүс мэдлэг олж авах, валют цуглуулах, туршлага хуримтлуулах гэж гадагшаа явж байсан. Тэд зорилгоо биелүүлээд эх орондоо ирж амьдрах зорилготой байсан бол өнөөдөр залуус эх орондоо ажиллаж, амьдрах ирээдүй олж харахгуй байгаа тул гадагшаа цувж байна. Өөрөөр хэлбэл, ардчиллын мөрөөдөл замхран одож байна.

Хувь хүн мэдлэг боловсрол олж аваад, шударгаар хөдөлмөрлөж чадах юм бол амжилтад хүрнэ, хангалуун сайхан амьдарна гэдэг мөрөөдөл устаж байна.

Яагаад вэ? Улс төр дэндүү бохир байна. Ардчилал аюул заналд өртөөд байна. Ардчиллын мөрөөдлийг хамгаалахын тулд бидний хэсэг нөхөд АН-аа шинэчлэхийн тулд хэрэндээ хичээж ажилласан. Учир нь ардчиллын мөрөөдлийг хамгаалахын тулд ардчилсан тогтолцоогоо хамгаалах ёстой. Харин АН бол Монголын ардчиллын баталгаа гэдэгт би итгэдэг. Тийм ч учраас улс төрд, АН-д орсон. АН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдсон. 2024 оны УИХ-ын сонгуульд АН хүссэн үр дүндээ хүрээгүй боловч бид өмнөх нөхцөл байдлаа харьцангуй сайжруулж, УИХ-д 42 суудалтай бүлэгтэй болсон. АН УИХ-д суудал багатай, үлэмж суларсан байх үед юу болдгийг бид өмнөх хоёр удаагийн сонгуулийн циклээс харсан шүү дээ. Тэдгээр он жилийг бид “алдагдсан найман жил” хэмээн томьёолсон. Харин энэ удаад бид илүү олуулаа парламентад орж ирж чадсан. Тэр ч битгий хэл Засгийн газарт хамтран ажиллахаар болсон.

Тэгвэл яагаад АН Засгийн газарт хамтрах шийдвэр гаргав? Нэгдүгээрт, эрх баригч намын дарга, олонхын удирдлагын зүгээс манай намд санал тавьсан, урилга ирүүлсэн. Энэхүү саналыг АН удирдлагын түвшиндээ ул суурьтай авч хэлэлцээд, урилгыг хүлээж авах нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Учир нь улс төрийн намууд засаглах, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө оршин тогтнодог. Тийм ч учраас бид хэдий олонх болж чадаагуй ч алдагдсан найман жилийг 12 болгочихгүйн тулд нэг өдрийн өмнө ч гэсэн ажиллаж эхлэхийн төлөө хамтрахаар болсон билээ. Хамтарсан Засгийн газарт АН гурван ундсэн чиглэлд үр дүн гаргахын тулд ажиллана. Нэгт, макро эдийн засгийн хүрээнд эдийн засгаа тэлэх бодлогыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийн яамдыг АН-аас томилогдсон сайд нар хариуцаж байгаа. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайдаар АН-ыг дарга Л.Гантөмөр томилогдсон. Нэг хунд ноогдох ДНБ-ийг 10 000 ам.долларт хүргэх ажлыг эхлүүлнэ гэдгээ сая намын дарга маань хэллээ. Мөн Монгол Упсын эдийн засгийн гол хөдөлгөх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Ц.Туваан томилогдсон. Дэлхий даяар ногоон хөгжил, ногоон эдийн засаг ярьж буй энэ уед Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар АН-аас сонгогдсон С.Одонтуяа ажиллаж байна. Тийм ч учраас энэ хурээнд ирэх дөрвөн жилд эдийн засгаа тэлэхийн тулд бид гадаадаас хөрөнгө оруулалт татах ажилд бүхий л анхаарлаа төвлөрүүлнэ гэж харж байгаа.

Энэ бол АН-ынхны хийж чаддаг ажил. Гэхдээ энэ удаад бид хувийн хэвшил, та бүхэнтэйгээ хамтарч хийх ёстой. 15 жилийн өмнө Монгол Улсыг дэлхийн тавцанд таниулж чадсан хун Роберт Фрийдланд байсан бол энэ удаад монголчууд бид өөрсдөө явах ёстой. Дотоодын champions бий болох ёстой. Улс төрд байгаа залуус нь бизнесийн залуустайгаа нийлээд гаднаас хөрөнгө оруулалт татмаар байна. Хөрөнгө оруулалт татахаас гадна уул уурхайн бус экспортоо нэмэгдүүлэх, шинэ зах зээл эрэлхийлэх шаардлагатай байна. Энэ ажлыг ч АН-ынхан хийж чадна. Өнөөдөр Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийг байгуулсан. Бизнесийнхэнтэй хамтарч ажиллана. Манай улсын экспортын 90-ээс дээш хувь зөвхөн уул уурхайн туухий эд байгаа бол бид яаж хамгийн боломжит богино хугацаанд уул уурхайн бус экспортоо нэмэгдүүлэх вэ гэдэгт толгойгоо ажиллуулах шаардлагатай байна. Монголын компаниуд жижиг зах зээлээ булаацалдаж, өөр хоорондоо өрсөлддөг бус, нэгдэж нийлээд өөр том зах зээл эрэлхийлдэг, гадагшаа гарснаараа бахархдаг, аархдаг баймаар байна. Анхны суперцикл эхлэх үед АН-ынхны санаачилсан 4 арвын татварын бодлого эдийн засгийг эрчимжүүлэхэд түлхэц болж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Хоёрдугаарт, хамтарсан Засгийн газарт ажиллаж буй АН-ын сайд нар хуулийн засаглалыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд дорвитой ахиц, дэвшил гаргана гэж харж байгаа. Өнөөдөр Хууль зүйн сайдаар О.Алтангэрэл ажиллаж байна. Elon Musk-ын яриад байгаа DOGE бол манайхаар Хяналт, үнэлгээний үндэсний хороо буюу Э.Одбаяр сайдын удирдаж буй яам юм. Төрийн уйл ажиллагааг шилэн, цахим болгоод зогсохгүй, бизнесийн орчинд дижитал шилжилт хийх ажлыг Ц.Баатархүү сайд хариуцаж буй. Гуравдугаарт, орон сууц, амьдрах орчинтой холбоотой асуудлыг АН-аас томилогдсон сайд нар шийдвэрлэнэ. Өнөөдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Ж.Батсуурь ажиллаж байгаа. Мөн “Хорин минутын хот”-ын сайдаар Р.Эрдэнэбүрэн ажиллаж байна. Өмнө нь бид энэ салбарт 40 000 айлын орон сууц, “Гудамж” төсөл зэрэг сайн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан бол энэ удаад ч ялгаагүй иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дорвитой ажил хийхээр төлөвлөж байна. Бид өнөөдөр мөрөөдөл, зорилго биш, проблем ярьдаг улс ундэстэн болжээ. Проблем яриад л байвал яриад л байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд шийдэл ярья гэж уриалж байгаа юм. Түүнээс гадна шинэ үеийн бизнесменүүд та бүхэн улс төрөөс битгий дөлөөч. Улс төрийн итгэл үнэмшилтэй байна гэдэг айж, ичих зүйл биш. Эрхийнхээ төлөө тэмцэнэ гэдэг айж, ичих зүйл биш юм. Сая энэхүү форумын зарыг тараагаад хэдэн хунтэй ярихад "АН-аас зохион байгуулж байгаа юм yy" гээд болгоомжлонгуй байна. АН-ын арга хэмжээнд оролцлоо гээд яах вэ дээ. Ийм айдастай байж болохгүй. Нөгөө талаас монголчууд бидэнд маш олон давуу тал байсаар байна. Монгол бол ардчилсан улс. Монгол бол хуулийн засаглалтай улс. Монгол бол нээлттэй, чөлөөт эдийн засагтай улс. Монгол бол дэлхийн хоёр том зах зээлийн голд оршдог, газар зүйн байршил сайтай улс. Монгол бол байгалийн нөөж баялаг ихтэй улс. Энэ бүх давуу талаа ашиглая. Өөрсдийн цаг хугацаандаа асуудлуудаа шийдье. Дэлхийд гаръя.

1990 оны ардчилсан хувьсгалын ар дээр монголчууд улаан паспортоо өвөртлөөд бараанд явсан бол маргаашнаас хэдүүлээ шинэ зах зээлийн эрэлд гаръя. Яагаад гэвэл Mongolia is finally open for business.