ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдрөөс эхлээд энэ оныг дуустал нийт 133 мянган шинэ цэрэг татах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Энэ удаагийн дайчилгаа, цэргийн зарланд “цэргийн нөөц”-д багтаагүй 18-аас 30 насны залуусыг хамруулах гэнэ. Гэхдээ цэргийн алба хаах хугацаа нь ердийнхөөс ялгаагүй 12 сар байх аж. Гэхдээ хугацаат цэргийн шинэ алба хаагчдыг “шинэ бүс нутгуудад явуулж буй ОХУ-ын Зэвсэгт хүчний цэргийн тусгай ажиллагаанд дайчлахгүй” хэмээн онцолжээ.
Путин өнгөрсөн сард Оросын армийн цэрэг, албан хаагчдын тоог 180 мянгаар нэмж, 1.5 саяд хүргэх төлөвлөгөөгөө зарласан. Энэ нь Орос улс Хятадын дараа орох дэлхийн хамгийн том армитай хоёр дахь улс болно гэсэн үг юм.