Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024оны ээлжит сонгуулийн санал хураалт ирэх аравдугаарсарын 11-нд болно. Иргэнийзасаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг саналавах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөссэргээхээр хуульчилсан. Иймд иргэний шилжилтхөдөлгөөнийг өнөөдрөөс зогсоож, аравдугаарсарын 12-оос сэргээнэ.
Харин сонгуулийнбайгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийнгишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүйбайдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч болон нэр дэвшигчийнменежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол саналавах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилт хийлгэж болохоорзаасан. Тэгвэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд ийм зохицуулалт байхгүй.Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн орон нутгийн сонгуулийн санал хураалт дуустал шилжилт хөдөлгөөн хийхгүй.