Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дараах үл хөдлөх хөрөнгүүдийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулна. Үүнд:

  1. Дархан-Уул аймаг, Дархан сумын 11дүгээр баг, 6 дугаар хорооллын 9 дүгээр байранд байрлах 64 м.кв 3 өрөө орон сууцыг 70 хувиар хямдруулсан үнэлгээ буюу 78,583,050 сая төгрөгөөс;
  2. Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байранд байрлах 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 50 хувиар хямдруулсан үнэлгээ болох 100,877,000 сая төгрөгөөс;
  3. Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар гудамж, English garden хотхонд байрлах 324.32 м.кв талбай бүхий хувийн зориулалттай орон сууцыг 50 хувиар хямдруулсан үнэлгээ буюу 581,266,137 сая төгрөгөөс тус тус нээлттэй хэлбэрээр үнэ хаялцуулан худалдан борлуулах болсон тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://www.niislel.cd.gov.mn, www.facebook.com/niislel.cd.gov.mn цахим хаягуудаас авна уу.