УДЭТ-ын хамт олон Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжгийг тоглох, “Мадач олон улсын театрын 11 дэх уулзалт”  оролцох  талаар санал солилцов. Ингэхдээ тус театрын захирал Аттила Виднянский, УДЭТ-ын захирал Н.Наранбаатар болон бусад төлөөллийг хүлээн авч уулзав.

Ирэх онд Монгол-Унгар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохионо. Энэ хүрээнд УДЭТ-аас 2025 оны дөрөвдүгээр сард Унгар улсад Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжгийг “Go Mongolia” уриан дор тоглож, олон улсын театрын уулзалтад оролцох асуудлыг дэмжих, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр ярилцсан байна.