Ардчилсан,шинэ Үндсэн хуулийг баталсны ойг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор жил бүр зохионбайгуулдаг, шатар сонирхогчдын Улсынаварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхлэхгэж байна. Гурван үе шаттай тус тэмцээнд Монголын шатрын холбоонырейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчдын чансаа1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, зөвхөн хөдөлмөрийн насны буюу 25 насхүрсэн шатар сонирхогч оролцдог.
Нийтээр тэмдэглэх баярынболон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндсэн хуулийн өдрийг нэгдүгээр сарын13-нд улсын хэмжээнд нийтээртэмдэглэхээр заасан байдаг. Ардчилсан,шинэ Үндсэн хуулиа баталсны 33 жилийн ой2025 оны нэгдүгээр сарын 13-нд тохиохбөгөөд дээрх тэмцээн энэ үеэр үргэлжлэх юм. Өөрөөрхэлбэл, анхан шатны тэмцээн ньирэх 23, 24-нд улс орондаяар нэгэн зэрэг болж, сум, дүүргийн аваргуудыг шалгаруулах юм. Анхан шатны тэмцээнээс сумаас эрэгтэй хоёр,эмэгтэй нэг, дүүргээс эрэгтэй зургаа, эмэгтэй гурван шатарчин тус тус шалгаруулан,хагас шигшээ шатанд оролцоно. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээтэмцээн ирэх сарын 14, 15-нд болж, аймгийн тэмцээнээс эрэгтэй хоёр, эмэгтэй нэг,нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй зургаан шатарчин тус тус шалгаруулан, шатарсонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно.
Шигшээ тэмцээн 2025 оны нэгдүгээр сарын 11, 12-нд Төрийнордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний 13 дахьудаагийн аваргыг тодруулах юм. Энэ шатанд хагас шигшээ тэмцээнээс шалгарсаншатарчид болон УИХ, Үндсэн хууль тогтоогчдынхолбоо, УИХ-д ажлаа тайлагнадаг буюу парламентаас удирдлагыг нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусадтөрийн байгууллагаас 30 хүртэл шатарчин урилгаар оролцоно. Медаль хүртсэн шатарчин нь шатрынспортын дэд мастер цол хүртэхбөгөөд улсын аварга шатарчин нь тухайн жилийн шатар сонирхогчдын Ази тивийнаварга шалгаруулах тэмцээнд Монголыншатрын холбоог төлөөлөн урилгаар оролцох эрх авдаг билээ. Уг тэмцээнийгОлон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуузохион байгуулах бөгөөд бүх шатны тэмцээнд үндэсний рейтинг бодогддог.