Монгол улсын шигшээ багийн тамирчид түүхэндээ анх удаа холимог багийн төрөлд дэлхийн тавцанд зогслоо.

Грек улсын Хираклион хотноо энэ сарын 23-аас өргөн хөшгөө нээсэн 21 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын улсын шигшээ багийн тамирчид түүхийн шинэ хуудас нээлээ. Өнгөрөгч 28-ний өдөр зохион байгуулагдсан холимог багын төрөлд манай багын тамирчид өнгөрөгч хүрэл медаль хүртлээ. Энэхүү төрөлд Израйл улсын баг манлайлж, Германы баг удаалж, Монгол болон Франц улсын баг тамирчид тус тус хүрэл медалийн эзэд боллоо.