Грек улсын Хераклион хотноо энэ сарын 23-ас өргөн хөшгөө нээсэн 21 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний No-Gi ангилалд 6 дахь өдөр насанд хүрэгчдийн эмэгтэй /-57кг/ жинд Гаруда академийн тамирчин Ганбаатарын Монголжин мөнгөн медаль, Жамп академийн тамирчин Энхмөнхийн Шүрэнцэцэг хүрэл медаль тус тус хүртлээ.

Хоёр тамирчин нь өнгөрөгч 27-ний өдөр эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн -57кг жинд хүрэл медалийн төлөө хоорондоо барилдаж Г.Монголжин ялалт байгуулан медалийн тавцанд зогсож, Э.Шүрэнцэцэг нь шагналт тав дугаар байранд орсон юм. Харин энэ удаад тэд хоёул дэлхийн медаль энгэртээ гялалзууллаа.