Жюүжицүгийн бүсний ангилалтай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Абу Даби хотноо энэ сарын 6-16-ны хооронд болно.
Тус тэмцээнд манай улсын 107 тамирчин, зургаан дасгалжуулагч, хоёр шүүгч, гурван албаны хүмүүс оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Дэлхийн аваргад 137 орны 9000 тамирчин 11 өдрийн турш бүх нас, бүсний ангилалд өрсөлдөх юм.