Хуваарийн дагуу өнгөрсөн шөнө зургаан тоглолт боллоо. Тиаго Моттагаар удирдуулсан Италын Ювентус баг өөрийн Турин дэх “Juventus Stadium” цэнгэлдэхэд Нидерланд улсын "Пи Эс Ви Эйндховен" багийг хүлээн авч, 3-1 харьцаатай буулган авснаар хүснэгтийн IV байранд орж ирлээ. Харин "Пи Эс Ви" 31 дүгээр байранд бичигдэж эхэллээ. Тоглолтын шилдгээр Кенан Еилдиз тодорсон. Тэрээр талбай дээр 69 минут тоглохдоо хоёр гоолын боломж, нэг гоол хийж, нийт 8.5 км зайг туулжээ.

Швейцарь улсын "Ёонг Бойс" баг Английн "Астон Вилла" багтай өөрийн талбай дээр тоглож, Эмилиано Мартинесийн хаалганы торийг хөдөлгөж чадалгүй 3-0 гэсэн таагүй үр дүнг гэртээ, фанатуудынхаа өмнө авсан тоглолт болов. Ингэснээр Астон Вилла хүснэгтийн хоёр, "Ёонг Бойс" 35 руу уналаа.

Бавариячууд хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Германы алдарт "Бавария" (BayernMunchen) Хорватын "Динома Загреб" багийн тоглолт Германд боллоо.  Гэртээ байгаа бавариячууд тэдэнд хайр, энэрэл үзүүлсэнгүй 9-2-оор тоглолтыг эзэрхийлэв. Цомоор цангасан англи довтлогч Харри Эдварт Кане дөрвөн гоол хийж гангарсан тоглолт боллоо.

Клофгүй анхны улиралдаа золгож буй "Ливерпүүл" энэ тэмцээнд долоон удаа түрүүлчихсэн Италын алдарт "АС Милан"-ыг гэрт нь буулгаж авлаа. Тоглолт 3-1. Миланаас нэр төрийн нэг гоолыг америк тоглогч Кристиан Пулишич "Ливерпүүл"-ийн хаалганд шигтгэж чаджээ.

Дархан аваргуудын эхний хожил Германы "Штутгарт" клубийн тоглолтоор эхлэв. Аваргуудын лигт хэрхэн яаж тоглохоо маш сайн мэддэг 14 удаагийн аварга Испани "Реал Мадрид"-д нэгдээд удаагүй байгаа, ид ирэн дээрээ яваа Клиан Мбаппэ гоолын салхийг хагалж, 18 настай бразил авьяастан Эндрик хүү тоглолтыг бүрмөсөн дууссаныг зарласан гоол хииснээр 3-1 ээр тоглолт өндөрлөв. Штутгартаас цор ганц гоолыг Дениз Ундав хашир туршлагатай Куртуагийн хаалганд салхи оруулж амжив.

Урд шөнийн сүүлийн тоглолт Португалын "Спортынг", "Францын Лилле" клубээр эцэслэв. Португалын нийслэл Лиссабон хотод болсон тоглолтод хэн нь талбай дээрээ байгаа вэ гэдгийг мэдрүүлж, 2-0 харьцаатай "Спортынг" клуб хожиж, фанатууддаа бэлэг барилаа.

Б.ЧОЙЖАМЦ