Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын тариалангийн талбайд 41 км ойн зурвас байгууллаа. Энэхүү хамгаалалтын ойн зурваст 42 мянган ширхэг навчит төрлийн  хайлаас, улиас мод тарина. Үүнд хэрэглэсэн тарьц, суулгацыг Дархан-Уул аймгийн “Алд дэлгэм” компани нийлүүлэн, хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг Сэлэнгэ аймгийн “Бугант нандин” компани гүйцэтгэжээ. Тариалангийн талбайд ойн зурвас байгуулснаар хөрсийг салхины элэгдлээс хамгаалах, үржил шимийг нь нэмэгдүүлэх, нөмөр нөөлөгтэй болсноор дулааны хангамж нь нэмэгдэн эрт тариалах, талбайн ашиглалтыг сайжруулах гэх мэт ач холбогдолтой юм байна.