Монголын шатрын холбооны ээлжит бус их хурал энэ сарын 14-ний өдөр болж ерөнхийлөгчөө сонгоно. Тэгвэл ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ хүмүүс эхнээсээ өгч эхэлжээ. Дэлхийн шатрын холбооноос Г.Занданшатарыг Монголын Шатрын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихийг санал болгож, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Түүний оролцоо шатрын спортыг улс орон даяар жигд, дэлгэрүүлэн хөгжүүлж, монгол хүний оюуны цар хүрээг дэлхий нийтэд таниулан хөгжүүлэхэд чухал юм гэж үзжээ.
Монголын шатрын холбооны ерөнхийлөгчид одоо Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж буй Г.Занданшатар нэр дэвших хүсэлтээ өгчээ. Мөн МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Х.Батчулуун нэр дэвшигчээр бүртгүүлсэн байна.