Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт өчигдөр 21.40 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн төв нь Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 49 км, Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 74 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.