Олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын Тирана хотноо энэ сарын 28-наас 31-ний өдрүүдэд болж байна. Тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаанаар эхэлсэн билээ. Монгол Улсаа төлөөлөн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд өрсөлдсөн "Ташкент-2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, “Лас- Вегас-2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг,  “Алдар” спорт хорооны тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд финалдлаа.

Манай тамирчин  эхний тойрогт Мексикийн Ревера Арриагаг 10:0, үргэлжлээд Канадын Борегар Лоренсийг 8:8 -аар ялж шөвгийн наймд үлдсэн. Улмаар Азербайжаны Аrлена Колесникийг  9:0 харьцаатай ялж шигшээд шалгаран, Энэтхэгийн Манси Мансиг 4:1 харьцаатай буулган авч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 жилийн дараа дахин финалдлаа. Тэрээр аваргын алтан медалийн төлөө Японы тамирчин, олимп, дэлхийн аварга Рисока Кавайтай барилдана.

Сонирхуулахад одоогоос 10 жилийн өмнө  “Лас-Вегас-2015”  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд С.Батцэцэг гавьяат 62 кг-ын жинд Кавайтай финалдан ялж дэлхийн хошой аварга болсон түүхтэй. Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүч үзсэн үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.  Медалийн төлөөх барилдаанууд манай цагаар маргааш 00:30 минутаас болно.