Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой үйл ажиллагааны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гомдол мэдээлэл их ирэх болжээ. Үүнтэй холбоотойгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт маргааш буюу гуравдугаар сарын 27-нд ажиллаж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирж байгаа өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэх гэнэ. Иргэн, аж ахуй нэгж, байгууллага та бүхэн гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл, гадаад ажилтны ажлын байрны төлбөртэй холбоотой төдийгүй нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой өргөдөл, гомдлоо доорх QR болон линкээр нэвтрэн орж илгээх боломжтой.