БНХАУ-ын Шанхай хотод болсон олон улсын уралдаанд шулуун замын 10 км зайд 33.31 цагийн амжилтаар ОУХМ Б.Мөнхзаяа дөрөвдүгээр байр эзэллээ. Ингэснээр Монгол Улсын эмэгтэй тамирчдын рекордыг анхлан тогтоов.
Б. Мөнхзаяа үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч, дэслэгч цолтой. Тэрээр одоогоос нэг сарын өмнө БНХАУ-ын Хөх хотод болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд түрүүлсэн. Түүнийг ирэх арванхоёрдугаар сард БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдах марафоны тэмцээн хүлээж байна.