Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага, Ойн газартай хамтран "Монгол Улсад “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор өндөр хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулах, чадавхийг бэхжүүлэх замаар ойг нөхөн сэргээх нь" төслийг Дорнод аймгийн Баян-Уул сум болон Улаанбаатар хотын "Өлзийт" хороололд өндөр хүчин чадал бүхий мод үржүүлгийн газруудыг байгуулж байна. Төслийн хүрээнд Дорнод аймагт мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулдаг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага, ойн нөхөрлөлийг дэмжиж тарьц, суулгацыг худалдаж авч, Баян-Уул сумд орших Эрээн давааны доройтсон ойг нөхөн сэргээхэд 100 га талбайд 200 мянган ширхэг нарсыг суулгаж буй. Мөн усжуулалтын систем бүхий 4х6 хэмжээтэй 30 ширхэг хүлэмжийг иргэдэд ашиглуулах, 6х20 хэмжээтэй найман хүлэмжийг Баян-Уул суман дахь сум дундын ойн ангид ашиглуулах юм. Түүнчлэн модны тарьц суулгац тарих, арчлах, хортон шавж, түймэр унтраахад зориулж 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмжийг Баян-Уул суман дахь сум дундын ойн ангид нийлүүлээд байгаа юм.