УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг энэ сарын 26-30-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. БНСУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш бөгөөд энэ онд манай хоёр улсын хооронд ипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. БНСУ-ын Үндэсний ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хийх гэж буй тус айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж буй.