M Bank Arena-д болсон Хасын хүлгүүд болон Бишрэлт металл багуудын финалын эхний тоглолтын үеэр Бишрэлт металл багийн импорт тоглогч Дэвон Скотт эсрэг багийн тамирчны биед халдсан. Тэгвэл Үндэсний дээд лигийн тэмцээн зохион байгуулах журмын хавсралт 1.4, 1.8, 1.10, 1.16, 1.17-д заасан ноцтой зөрчил гаргаж хоёр сая төгрөгөөр торгон 2026 оны нэгдүгээр сарын 01 ны өдөр хүртэл холбооноос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг хасаад буй.
Тэгвэл Дээд лигээс хөөгдсөн Дэвон Скотт гэж хэн бэ.

Дэвон Скотт нь 1994 оны 4-р сарын 7-нд төрсөн. АНУ-ын Охайо мужийн Колумбус хотод өссөн 2.06 м өндөр төвийн байрлал дээр тоглодог тоглогч юм. University of Dayton болон Philander Smith College-д тоглож явсан тэрээр мөн Латин Америк, Европ, Азийн хэд хэдэн оронд мэргэжлийн түвшинд тоглож байв. Үүнд Аргентин, Бразил, Израиль, Өмнөд Солонгос, Никарагуа орнууд багтдаг.
2024-2025 оны улиралд Монголын Үндэсний дэд лигт Бишрэлт металл багаас тоглохдоо улиралд дунджаар 18.5 оноо, 11.2 самбар, 2,8 оновчтой дамжуулалт, 1,3 хаалт, 2,1 хувийн алдааг тус тус авч байсан бөгөөд талбайд нийтдээ 30-34 минутыг дунджаар өнгөрөөжээ.
Дэвон Скотт энэ улирлаас эхлэн Монголд тоглож байгаа бөгөөд гэр бүлийн хамт ирээд байсан аж.
Олон орны мэргэжлийн лигт тоглож туршлага хуримтлуулж явсан түүнд спортын бус алдаа гаргахад ямар хүчин зүйл нөлөөлсөн бол? Түүнд ноогдуулсан шийтгэл зөөлдсөн үү? Эсвэл чангадсан уу?