Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 22-ны өдөр явуулна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу аймаг, сум дахь намын салбар байгууллага нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд энэ сарын 23-ны өдрөөс өмнө өгсөн. Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан бүртгэх эсэх шийдвэр гаргана. Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа ирэх сарын 8-14-нийг дуустал үргэлжлэх юм. Улмаар нэр дэвшигчийн баримт бичгийг тавдугаар сарын 17-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ. Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.