БНХАУ-ын Бээжин хотын Анжен эмнэлгийн эмч нар Баянзүрх нэгдсэн эмнэлэг дээр зүрхний гажигтай хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийнэ. Гурав хоногийн хугацаанд үргэлжлэх үзлэгээр 0-16 насны хүүхдүүдэд үнэгүй үзлэг оношлогоо хийж, хагалгааны дараах хяналтыг хийх юм. Мөн шаардлагатай тохиолдолд зүрхний гажиг засах мэс заслыг Бээжин хотод хийнэ. Эмчилгээний бүх зардал, байрлах байр, асран хамгаалагчийн зардлыг Хятадын талаас бүрэн даах юм.