АНУ тэргүүтэй орнуудын тусламж танагдаж, зарим салбарт бүр тасарсны улмаас ядуу буурай болон хөгжиж буй орнуудад жирэмсний болон төрөхийн хүндрэлээс шалтгаалах эмэгтэйчүүдийн эндэгдэл нэмэгдэж, гамшгийн хэмжээнд, бүр зарим нутаг оронд цар тахлын хэмжээнд ч хүрч болзошгүй байна гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа. НҮБ-ын харьяа олон улсын тусламжийн агентлагуудаас мэдээлснээр жирэмсний болон төрөхийн хүндрэлээр нас барсан эмэгтэйчүүдийн тоо 2000-2023 онд дэлхийн хэмжээнд бараг 40 хувь буурсан ч сүүлийн хоёр жилд ядуу буурай орнуудад, ялангуяа дайн дажинтай бүс нутгуудад огцом нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. 2023 онд гэхэд буурай хөгжилтэй орнуудад 100 мянган төрөлт тутамд 346 эх эндсэн нь хөгжингүй орнуудын дундаж үзүүлэлтээс 35 дахин их байна гэсэн дүн гарчээ.

Хөгжиж буй болон хөгжиж буй орнуудад амаржих эхийн дэргэд эмч, сувилагч, эх баригч зэрэг мэргэжлийн улс заавал байлцдаг нь нийт төрөлтийн 99 хувийг эзэлдэг бол сүүлийн жил гаруйн хугацаанд энэ үзүүлэлт ядуу буурай орнуудад 73 хувь болон өмнөх жилүүдийнхтэй нь харьцуулахад бараг 15 хувиар буурсан байна.