НИТХ-ын хуралдаанаар ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах "КОП–17” олон улсын хурлын талаар хэлэлцлээ. Энэ талаар хурлын байр, зочид буудал, логистик хариуцсан хэлтсийн дарга Б.Баттулга “Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 22-ны 28 тоот тогтоолоор КОП-17 хурлыг зохион байгуулах Үндэсний хороог байгуулсан. Энэ удаагийн хурал "КОП-17 Улаанбаатар" олон улсын нэршлээрээ явна. Энэ хүрээнд ҮАБЗ дээр газрын байршил болон холбогдох мэдээллийг танилцуулсан. Нийт зургаан байршлаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 38 га талбай хойд талын хэсэг буюу ундны эх үүсвэрийн хамгаалалтын зурвасаас 200 метр гаргаж зохион байгуулахаар тэмдэглэлд тусгасан. Энэ хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран скез зураг, архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж, батлуулаад байна. Мөн байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна.
Мөн 2025 оны хоёрдугаар сарын 21-нд НҮБ-ын Конвенцийн талуудын Нарийн бичгийн дарга нарын газартай хүлээн авагч орны хэлэлцээрээ Засгийн газрыг төлөөлж, С.Одонтуяа байгуулсан. Энэ хүрээнд газрын байршлаа танилцуулж, шийдвэрлэсэн. Энэ хугацаанд түр байгууламж буюу асран байгууламжаар хурлыг зохион байгуулахаар судалж байна.
Нийслэл дээр байгуулах орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар хурлын байр байгууламж, дэд бүтцэд холбох ажлыг зохион байгуулж, 2026 оны арванхоёрдугаар сард татан буугдахаар тооцсон.
Тус арга хэмжээг зохион байгуулах байршил дээр НИТХ-ын 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 38 га талбайд байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний 29 га талбайд хурлын байгууламж, дэд бүтэц, замын асуудал төлөвлөгдөж байгаа. Нийслэлийн Ерөнхий архитекторын 2025 оны 00215 даалгавраар тус байршил дээр нийт 28 байгууламж барихаар скез зургийн ажлыг хийж байна. Хоёр байгууламж нь тухайн газар дээр барьж болохоор зураг төслийг хийж байна. Гэхдээ энийг скез зураг болон ажлын зураг байгаль орчны үнэлгээ гарсны дараа шийдэгдэнэ. Олон улсын өмнөх хурлуудаар хоосон газар дээр түр байгууламж барьж, хоёр сарын дараа буулгаж, татан буугдаж явдаг, аль болох байгаль орчинд ээлтэй, газрын хөрснөөс хөндий байх байгууламж хийхээр төлөвлөдөг. Монгол Улсын 2025 оны төсөв дээр БОУАӨ-ийн сайдын багцаас нийслэлд 50 тэрбум төгрөгийн эрх шилжлүүлсэн. Энэ захирамж нэгдүгээр сарын 10-нд хотын дарга гаргасан. Энэ захирамжийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд усан хангамж, татуурга шилэн кабель гээд үндсэн гол дэд бүтцүүд төвийн бүтцээс татагдана. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөлттэй уялдуулж, иргэдийн амрах зам, зогсоолыг шийдэж байгаа. Бусдаар түр байгууламжуудыг татан буулгаж, газрыг чөлөөлнө. Аж ахуйн нэгжүүдийн хуьвьд хуулийн дагуу гүйцэтгэгч сонгон шалгаруулалтыг хийнэ” гэсэн мэдээллийг өглөө.