Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль, /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих боломжгүй гэж үзлээ.
Улс төрийн намын тухай хууль 2025 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх ёстой ч Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд хуулийг дагаж мөрдөх хугацааг 2027 оны наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулхаар тусгасан. Тэгвэл АН-ын бүлгийн зүгээс 2023 оны долоодугаар сард батлагдаж, хэрэгжих хугацааг нь тодорхой заасан хуулийг хоёр жилээр хойшлуулах шаардлагагүй гэж үзлээ.
+25
All reactions:
13Батжаргалын Бундхорол and 12 others