ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ загварын Орешник баллиситик пуужингаар Украины засаг захиргааны төвүүд рүү халдана, хэрэв Украин улс хариу цохилт хийж, цөмийн зэвсэг ашиглахаа тулбал “Оросын зэвсгийн нөөцийг дуустал үй олноор нь хоморголон устгах бүх аргыг хэрэглэнэ” хэмээн сүрдүүллээ. Түүнийг ийн мэдэгдэхээс хэдхэн цагийн өмнө Оросын Агаарын хүчин Украины нутаг дахь нийт эрчим хүчний гол 12 бүсэд халдаж, эрчим хүчний сүлжээг сүйтгэн, сая гаруй хүнийг гэрэл цахилгаангүй болгоод байгаа юм. Украины Ерөнхийлөгч хариуд нь Британийн талаас нийлүүлдэг Шуурган сүүдэр нэртэй баллистик пуужин ашиглана хэмээн анхааруулсан байна. Оросын арми Украины нутаг руу халдаж, дайн эхэлснээс бүтэн хоёр жил, есөн сарын дараа буюу 1000 дахь хоног дээр Украины арми Оросын нутагт барууны орнуудын нийлүүлдэг пуужинг ашиглах зөвшөөрөлтэй болсон юм.

Зеленський Путиний дээрх мэдэгдлийн дараа түүнийг дайныг эцэслэх ямар ч бодолгүй байна, тэр бүү хэл дайныг дуусгавар болгох хүсэлтэй хүмүүст ч хориг саад болж байна хэмээн ярьжээ.