АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ийн мэдэгдлээ. Тэрээр Цагаан ордонд Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хүлээн авч уулзсаныхаа дараа хамтдаа хэвлэлийн бага хуралд үг хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Украины дайныг дуусгавар болгоход бэлэн байгаа, гал зогсоох гэрээ хэлцлийнх нь нэг хэсэг Европын олон орны энхийг сахиулагчдыг Украины нутагт байлгах юм гэжээ.
Гэхдээ Украины дайн эхэлсний гурван жилийн ойг тохиолдуулан НҮБ-аас Орос, Хойд Солонгос болон Оросын холбоотон бусад улсыг буруушаасан албан мэдэгдэл гаргах асуудалд АНУ дөнгөж хориг тавьсны дараа Трамп ийм мэдэгдэл хийсэн нь олныг гайхашруулж байна.
Америкийн Ардчилсан намынхан Трампыг илэрхий Оросын талыг баримталлаа хэмээн шүүмжлээд НҮБ-ын тогтоолд хориг тавьсныг нь “гутамшиг” хэмээжээ. Зууван танхимд хэлсэн үгэндээ Макрон мөн Европын орнууд дайныг эцэслэхэд бэлэн байна, Украины аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө чадах бүхнээ хийнэ хэмээн онцолсон байна.