Монгол гэр бүлийг дэмжих, уламжлал өв соёлыг сурталчлах, гэр бүл дотор өрнөдөг агшин, үйл явдлыг гэрэл зурагт мөнхлөх зорилготой “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны дүн гарч өнөөдөр /2025.04.07/  шилдэг бүтээлийн эздээ тодрууллаа.

Уралдааны сонирхогчийн төрөлд:

1-р байр - Ц.Батбаяр "Зочилсон нь"

2-р байр - Ж.Найрамдалмаа "Аав ээжийн 9 эрдэнэ"

3-р байр - Б.Будхүү “Хилчний гэргий”

Мэргэжлийн төрөлд:

1-р байр - П.Баттулга “Амин үр”

2-р байр - Э.Мөнхчулуун “Хөдөлмөрийн үр шим”  

3-р байр - Д.Занданбат “Цэцэрлэг тарлаа”

Тусгай байр: Б.Бямба-Очир “Аавын ялалт” зургууд тус тус шалгарлаа.

Гэр бүлийн халуун дулаан харилцаа, өнөөгийн байдал, хүмүүсийн амьдрал, хувь заяа, аз жаргал, баяр гуниг, аж байдал зэрэг амьдралын хором бүрийг бүх өнцгөөр харуулсан “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдаанд Улаанбаатар, Дархан-Уул, Ховд, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгийн нийт 50 гаруй гэрэл зурагчны 200 гаруй бүтээл ирсэн. Энэхүү уралдааныг Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” клубтэй хамтран “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зохион байгуулсан юм. ”Монгол гэр бүл” зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг 30 бүтээлийг шалгаруулж Монголын театрын музейд үзэсгэлэн гарган, долоо хоногийн хугацаанд нийтийн хүртээл болгоно.