Тооцооллын дагуу ирэх 7 хоногт томуу томуу төст өвчний дэгдэлт оргил үедээ ирнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Иймд иргэд та бүхнийг маскаа тогтмол зүүх, дархлаагаа дэмжих, олон нийтийн арга хэмжээнд ханиадны шинж тэмдэгтэй бол оролцохгүй байх, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, хүүхдийнхээ сахрын хэрэглээг хянаж чанартай, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглүүлэхийг зөвлөж байна.