2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1%/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9%/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8%/ тохиолдлыг трихомониаз тус тус эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна.