Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлд байрлах Сүхбаатар эрүүл мэндийн төв түр хугацаанд ажиллахгүй. Учир нь Сүхбаатар эрүүл мэндийн төвийн барилгад орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гадна фасад, дээвэр засварын ажлыг гүйцэтгэж дуусан бол одоо дотор засвар буюу 1 дүгээр давхрын шалны засварыг хийх аж. Тус ажлыг дуусгахад эмнэлгийн талбайг бүрэн чөлөөлөх шаардлага үүссэн байна. Иймд эмнэлгийн үйл ажиллагааг өнөөдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл түр зогсоохоор болжээ.
Энэ хугацаанд иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 13 дугаар хороонд байрлах шинээр ашиглалтад орсон Сэлбэ нэгдсэн эмнэлэгээс авах боломжтой аж. Засварын ажил явагдах хугацаанд иргэд, үйлчлүүлэгчид та бүхэн Сүхбаатар эрүүл мэндийн төвийн лавлах 77057700 дугаарын утсаар мэдээлэл авч болох юм байна.