Норвегийн Засгийн газар сошиал медиа хэрэглэгчдийн насны доод хязгаарыг 15 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Тус улсын Ерөнхий сайд Ионас Гар Стёрегийн хэлснээр технологийн томоохон компаниудын алгорим бүрэн гүйцэд ухаан сууж амжаагүй байгаа хүүхдүүдийн үзэл санаа, суралцах зан үйл, бие хүний төлөвшил зэрэгт сөргөөр нөлөөлөх нь улам бүр нэмэгдсээр байна. Одоогийн хуулиар норвеги хүүхдүүд 13 нас хүрээд сошиал медиа ашиглах эрхтэй болдог аж. Гэсэн ч тус улсын есөн настнуудын тэн хагас, 10 настнуудын 58, 11 настнуудын 72 хувь нь ямар нэг байдлаар онлайн байдаг, эцэг эхийн хараа хяналт тавих нь жилээс жилд хэцүү бэрх болж байгаа гэсэн судалгаа байна.
Сошиал медиа ашиглагчдын насны доод хязгаарыг Австрали улс мөн саяхан 14-өөс 16 болгон нэмэхээр зэхэж байгаагаа зарласан бол Францын эрх баригчид сургууль, боловсролын байгууллагад ухаалаг гар утас ашиглахыг хориглох талаар ид хэлэлцэж байгаа аж. Хэрэв батлагдвал 15 хүртэлх насны хүүхдүүд сургуулийн байранд гар утас ашиглаж болохгүй гэсэн шинэ хууль ирэх нэгдүгээр сараас Францад хэрэгжиж эхлэх юм.