Өмнөд Солонгосын цагдаагийн газраас Юн Суг Ёолын цэргийн онц байдал зарласныг мөрдөн шалгах ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газарт нэгжлэг хийсэн байна. Мөн тус улсын Батлан хамгаалахын сайд асан хоригдож байхдаа амиа хорлохыг завдсан гэж албаныхан парламентад мэдэгджээ.
Өнгөрсөн лхагва гарагт эрх баригчид Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён болон үндэсний болон Сөүл хотын цагдаагийн газрын дарга нарыг Ерөнхийлөгч Юны богино хугацаанд гаргасан зарлигт оролцсон гэх үндэслэлээр баривчилсан нь Азийн дөрөв дэх том эдийн засгийг хямралд оруулаад байгаа бөгөөд сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том улс төрийн хямрал юм.
Солонгосын Засан хүмүүжүүлэх албаны ерөнхий комиссар Шин Ён Хэ парламентын сонсголын үеэр хууль тогтоогчдод хандан хэлэхдээ, Кимийг амиа хорлох оролдлого хийх үед засан хүмүүжүүлэх газрын ажилтнууд зогсоож, одоогоор биеийн байдал нь тогтвортой байна гэжээ.